Бидний тухай
- Нүүр хуудас
- Байгууллагын тухай
Орхон аймгийн Баян-Өндөр сум нь 26 багийн 105,269 хүн ам, 30,005 айл өрх, 1733 аж ахуйн нэгж, байгууллагатай. 2023 оны байдлаар нийт өрхийн 95,9 хувь нь төв сууринд амьдардаг, бусад сумдтай харьцуулахад төвлөрөл ихтэй, үйлдвэрлэл хөгжсөн, Хангайн бүсийн төв юм. Эрдэнэт хот, Орхон аймгийн иргэдийг цэвэр орчин нөхцөлд ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байгаа байгууллага бол аймгийн Хот тохижуулах газар юм.
Тус Хот тохижуулах газар нь 1974 оны 11 сард оёдолчин 3, үсчин 1, ус тээврийн жолооч 1, бүгд 5 хүний бүрэлдэхүүнтэй Булган аймгийн НААҮ-ний харьяанд Эрдэнэт хорооны салбар нэртэйгээр анх байгуулагдаж улмаар Эрдэнэт хотын бүтээн байгуулалт, хөгжлийн ирээдүйн төлөвтэй уялдуулан БНМАУ-ын НААҮ-ний яамны сайдын 1975 оны 3 сарын 18-ны өдрийн 72-р тушаалаар уг салбарыг Эрдэнэт хотын НААҮ-ний газар болгон зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Уг тушаалын дагуу Булган аймгийн Эрдэнэт хорооны АДХГЗ-ны 32 дугаар захирамжаар НААҮ-ний хариуцлагатны зөвлөлийн гишүүдийг 1975 оны 06 дугаар сарын 04-ний өдөр газрын даргаар Т.Ерэнхүү, эдийн засагч И.Цээсүрэн, нягтлан бодогч С.Юндэнсодном, мастер Ж.Ёндонжамц нарыг томилон ажиллуулж байжээ. Мөн коминдант, бичээч, мөнгөний нярав, автомашины жолооч 2, үсчин 1, оёдолчин 7, гуталчин 2 бусад ажилчин 5, бүгд 23 хүнтэй 43,9 мянган төгрөгийн төсөвтэйгээр үйл ажиллагаагаа эхэлсэн байна.
1976 онд НААҮ-ний газрын харъяанд Хот тохижуулах, иргэдэд үйлчлэх товчоо байгуулагдсан бөгөөд 1984 оны 12 сарын 30-ны өдрийн НААҮ-ний газрын даргын тушаалаар Д.Батчулуун даргатай, нягтлан бодогч Г.Зургаанжин нар аж ахуйн тооцоон дээр уг товчоог бие даан ажиллахаар зохион байгуулж үйл ажиллагааг явуулж байв. 1987 онд Хот тохижуулах газар болон өөрчлөгдөж тус газрын даргаар Ч.Бадамдорж 1987-1991 хүртэл ажиллаж байгаад, МУ-ын аж ахуйн нэгжийн тухай хууль батлагдан гарсаны дагуу тус газрыг Зам цэвэрлэгээний анги (дарга Ж.Сангидорж), Хот тохижилтын хэсэг (дарга Н.Гантөмөр ), Тусгай үйлчилгээний авто граж (дарга Б.Болдбаатар) гэсэн 3 аж аж ахуй нэгж болгон салгаж, 1994 онд дахин нийлүүлж Эрдэнэт хотын Хот тохижуулах газар болгон өөрчилж 1994 оны 11 дүгээр сарын 1 хүртэл даргаар нь Д.Рэнцэннацаг, 1994 оны 11 сарын 1-нээс 1996 он хүртэл П.Нямсүрэн, 1996 оноос 2005 оны 5 сарын 12 хүртэл Ш.Энхбаяр, 2005 оны 5 сарын 12-ны өдрөөс эхлэн 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Д.Бүүвэйбаатар, 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүртэл Б.Ганболд, 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл Р.Рагчаа, 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс Хот тохижуулах газар ТБАГУТҮГ болон өөрчлөгдсөн. 2016 оны 09 дүгээр сарын 12 өдөр хүртэл даргын түр орлон гүйцэтгэгчээр Д.Халтар, 2016 оны 09 дүгээр сарын 12 өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл Б.Оюунбаяр, 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл түр орлон гүйцэтгэгчээр Г.Буяннэмэх, 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын өдрөөс 21-ний өдрийг хүртэл Б.Оюунбаяр, 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл түр орлон гүйцэтгэгчээр Н.Эрдэнэбаатар, 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс Б.Мөнхдалай одоог хүртэл ажиллаж байна.
Тус Хот тохижуулах газар нь 3 алба, 7 хэсэгт 286 ажилтан, албан хаагчидтайгаар Орхон аймгийн Баян-Өндөр сум болох Эрдэнэт хотын хэмжээний нийтийн эзэмшлийн 1500 га талбай, нэрэмжит 18 гудамж талбай, орон сууцны хорооллын байр хоорондын талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ, 26 багийн 105,269 хүн ам, 30,005 айл өрх, 1733 аж ахуйн нэгж, байгууллагын хог хаягдлыг ачиж тээвэрлэх, нэгдсэн цэгт дарж устгах, хотын төвийн болон гэр хорооллын багуудын авто замын арчилгаа тордолт, явган замын засвар үйлчилгээ, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн арчилгаа тордолт, эзэнгүй нохой, муур устгах, ахмад болон хүүхдийн автобусны үйлчилгээ зэрэг иргэд, оршин суугчдынхаа эрүүл аюулгүй цэвэр цэмцгэр орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор ажил үүргээ гүйцэтгэж байна.
Хийж гүйцэтгэж байгаа ажлуудыг товч дурдвал:
- Гэр хороолол, албан газар, аж ахуйн нэгжүүд, Орон сууцны хорооллын ахуйн хог хаягдалын тээвэрлэлт
- Эрдэнэт хотын хог хаягдлын нэгдсэн цэгт буусан ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдалыг отвалын хэлбэрт оруулан дарж устгах.
- Хотын доторх нийтийн эзэмшлийн эд аж ахуй / сандал, хогийн сав, хүүхдийн тоглоомын талбай, явган хүний зам г.м /-н тохижилт, хөшөө дурсгал, сурталчилгааны самбарууд сэргээн засварлалт, зарим эд аж ахуйг шинээр хийж байрлуулах ажил.
- Нэрэмжит гудамж талбай, орон сууцны хорооллын доторхи ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдал, цас мөсний цэвэрлэгээ үйлчилгээ.
- Орхон аймгийн авто замын засвар, үйлчилгээ, замын тэмдэг, тэмдэглэгээ, автобусны буудлын арчлан хамгаалалт, шинэчлэлтийн ажлууд.
- Эзэнгүй дүүрэг, гуу жалгын хог тээвэрлэлт, уртын замын цэвэрлэгээ, үерийн ус зайлуулах далан, сувагийн цэвэрлэгээ, арчилгаа, нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгэх.
- Золбин нохой, муур устгах, дарж устгах, ариутгах ажлыг жилийн 4 улиралд зэрэгцүүлэн гүйцэтгэж байна.
- ЕБС-ийн 1-5-р ангийн сурагчдыг хичээлд явах, гэртээ харих үйлчилгээг маршрутын дагуу ая тухтай, аюулгүй зорчих нөхцлөөр ханган ажиллаж байна.
- Орхон аймгийн авто замын засвар, үйлчилгээ, замын тэмдэг, тэмдэглэгээ, автобусны буудлын арчлан хамгаалалт, засварийн ажлууд.