Даргын мэндчилгээ
- Нүүр хуудас
- Мэндчилгээ
Б.Мөнхдалай
Орхон аймгийн Хот тохижуулах газрын дарга
Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе
Орхон аймгийн Баян-Өндөр сум нь 26 багийн 105,269 хүн ам, 30,005 айл өрх, 1733 аж ахуйн нэгж, байгууллагатай. 2023 оны байдлаар нийт өрхийн 95,9 хувь нь төв сууринд амьдардаг, бусад сумдтай харьцуулахад төвлөрөл ихтэй, үйлдвэрлэл хөгжсөн, Хангайн бүсийн төв юм. Эрдэнэт хот, Орхон аймгийн иргэдийг цэвэр орчин нөхцөлд ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байгаа байгууллага бол аймгийн Хот тохижуулах газар юм.
Булган аймгийн НААҮ-ны газрын харъяа НААҮ-ний салбарыг 1974 оны 11 дүгээр сард Эрдэнэт тосгоны геологичдод зориулан 3 оёдолчин, 1 үсчин, ус тээвэрлэх нэг машинтай байгуулснаар манай байгууллагын суурь анх тавигдсан билээ.
Эрдэнэт хот 1976 онд байгуулагдсанаар НААҮ-ний газар удирдлага зохион байгуулалтын хувьд хотдоо харъяалагдах болж мөн ондоо БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн тогтоолоор Эрдэнэт хотын ОСНААГ, Хот тохижуулах газар гэсэн 2 газрын бүтэцтэйгээр байгуулагдсанаар 1976 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр одоогийн Хот тохижуулах газар байгуулагдсан түүхтэй.
Бид үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хүний хөдөлмөрийг хөнгөвчлөх техник, технологийг үйл ажиллагаандаа ашиглахыг эрмэлзэхийн зэрэгцээ шинэ менежментийг удирдлага болгон ажиллаж, иргэдийн ухамсар, соёлыг дээшлүүлэх, хүүхэд бачуудад эерэг ойлголт, мэдлэг олгоход чиглэсэн нөлөөллийн ажил, арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна. Ирээдүй хойч үеийнхээ сайн сайхны төлөө хотдоо цэвэрхэн амьдарцгаая.