Бид хэрхэн ажилладаг вэ?

Хот тохижуулах газар нь 3 алба  7 хэсэг  нийт 332 ажилтан, албан хаагчидтайгаар хог хаягдлын ачилт тээвэрлэлт, дарж устгал, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээ, арчилгаа тордолт, цас мөсний цэвэрлэгээ үйлчилгээ, авто засын нөхөлт, засвар, эзэнгүй дүүргийн цэдэрлэгээ, золбин нохой устгал, сурагчдын автобус, нийтийн тээврийн үйлчилгээ гэсэн чиглэлүүдээр үйл ажиллагаа явуулж байна.

Алба:

Хэсэг:

АЛСЫН ХАРАА

Орчин үеийн дэвшилтэт техник технологийг ашиглаж, үйлчилгээний чанар хүрээмжийг нэмэгдүүлж, байгаль экологийн тэнцвэртэй байдлыг ханган, салбартаа үлгэр жишээ байгууллага болох

ЭРХЭМ ЗОРИЛГО

Эрүүл, аюулгүй, эко, цэвэр ая тухтай орчин бүрдүүлж иргэдийн нийтлэг эрх ашгийг хангах

Цаг үеийн мэдээлэл

Үндсэн чиг үүрэг

ХОГ АЧИЛТ ТЭЭВЭРЛЭЛТ:

Гэр хороолол, албан газар, аж ахуйн нэгжүүд, Орон сууцны хорооллын ахуйн хог хаягдалыг тээвэрлэлт

ХОГ ХАЯГДАЛ ДАРЖ УСТГАЛ:

Эрдэнэт хотын хог хаягдлын нэгдсэн цэгт буусан ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдалыг отвалын хэлбэрт оруулан дарж устгах.

ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ, АРЧИЛГАА ТОРДОЛТ:

Хотын доторх нийтийн эзэмшлийн эд аж ахуй (сандал, хогийн сав, хүүхдийн тоглоомын талбай, явган хүний зам г.м)-н тохижилт, хөшөө дурсгал, сурталчилгааны самбарууд сэргээн засварлалт, зарим эд хөрөнгийг шинээр хийж байрлуулах ажил.

ЦАС МӨСНИЙ ЦЭВЭРЛЭГЭЭ:

Нэрэмжит гудамж талбай, орон сууцны хорооллын доторх ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдал, шороо, цас мөсний цэвэрлэгээ үйлчилгээ.

АВТО ЗАМЫН ЗАСВАР:

Орхон аймгийн орон нутгийн чанартай 130 км авто замын засвар, үйлчилгээ, замын босоо тэмдэг, тэмдэглэгээ, автобусны буудлын арчлан хамгаалалт, засварийн ажлууд.

ЭЗЭНГҮЙ ДҮҮРГИЙН ЦЭВЭРЛЭГЭЭ:

Эзэнгүй дүүрэг, гуу жалгын хог тээвэрлэлт, уртын замын цэвэрлэгээ, үерийн ус зайлуулах далан, сувгын цэвэрлэгээ, арчилгаа, нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгэх.

ЗОЛБИН НОХОЙ УСТГАЛ:

Золбин нохой, муур устгах, дарж устгах, ариутгах ажлыг жилийн 4 улиралд зэрэгцүүлэн гүйцэтгэж байна.

СУРАГЧДЫН АВТОБУС:

ЕБС-ийн 1-5-р ангийн сурагчдыг хичээлд явах, гэртээ харих автобусны үйлчилгээг маршрутын дагуу ая тухтай, аюулгүй зорчих нөхцлөөр ханган 7 чиглэлд үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.

НИЙТИЙН ТЭЭВЭР:

Ч8 Даниста- Урд Хабитат -Дэнж- Уртын гол, Ч5 Хүлэг хүнсний зах– Говил – Вокзал, Ч9 Шинэ авто вокзал- 2А хороолол-Яргуй гэсэн 3-н чиглэлд иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг ажлын өдөр өглөө 07:00 цагаас орой 21:00 цаг хүртэл, амралтын өдөр 08:00 цагаас 21:00 цаг хүртэл 3 чиглэлд маршрутын дагуу иргэдэд үйлчилж байна.